8.24.2008

Та өөртөө итгэлтэй болохоороо бусдад мөн итгэл бэлэглэдэг

Өөрт итгэхгүй бол өөр хэнд итгэх вэ? Өөртөө итгэ. Тэгвэл та амжилтад хүрнэ.
Та ямар нэг зүйл хийхдээ өөрөөсөө би чинь үүнийг хийж чадах билүү гэж асуудаг уу? Хэрвээ та ингэж асуудаг бол өөртөө итгэлгүй байгаа шинж юм.
Хүн өөртөө итгэх аваас бүгдийг хийж чаддаг байна.Өөрт итгэх итгэл таны өдөр тутмын амьдралд цаг минут тутамд нөлөөлж байдаг гэж болно.
Итгэл муутай хүмүүс бараг л амжилтад хүрнэ гэж байхгүй. Тэгвэл хамгийн сайн нь та итгэлийг бий болгож болно. Та өөртөө итгэлтэй болохоороо бусдад мөн итгэл бэлэглэдэг байна.
Гэхдээ хамгийн гол нь та итгэлээ тааруулж байх хэрэгтэй байдаг. Хэрвээ итгэл тань бага байх юм бол та ямар ч эрсдэл хийхгүй ба амжилтад хүрэхгүй гэсэн үг. Тэгвэл та хэтэрхий их өөртөө итгэх аваас хэзээ нэгэн цагт том алдагдалд орох болно.

Тэгвэл яаж өөртөө итгэх итгэлийг бий болгож, итгэлтэй харагдах вэ?
1. Таны бодол танд юу гэж хэлдэг вэ? Та юунаасаа ичдэг вэ? Гадаад үзэмж, сурлага, чадвар аль нь вэ? Та яагаад ганц сул талуудаа бодох ёстой гэж? Танд сайн зан чанар, чадвар байгаа шүү дээ. Тэгвэл тэрхүү чадварууддээрээ анхаарлаа хандуул. Та байнга сайн талуудаа бодож, түүндээрээ төвлөрөх аваас сул талуудад ач холбогдол өгөхөө больж, өөртөө итгэж эхэлнэ. Та өөрийн сайн чанаруудаа юуны өмнө бүгдийг нь жагсааж бичих хэрэгтэй. Энэ нь таны цагаа барьдаг чанар, сайхан хоол хийдэг, сайхан инээмсэглэлийн тухай ч байсан болно.

2. Хэрвээ танд хүндэтгэж явдаг, үлгэр дууриал болдог хэн нэгэн байгаа бол түүнийг өөрийн гол дүр болго. Эсвэл хэн нэгэн жүжигчин, алдартан байж болно. Та хэрвээ дүрээ сонгоод авсан бол тухайн хүмүүсийн зан чанар, гаргаж буй үйлдэл гээд бүх зүйлийг нь судалж, тэднийг дууриах хэрэгтэй. Сайн дууриах нь бас амжилт авчирдаг гэдэг шүүдээ.

3. Хүмүүсийн магтаалыг хүлээн ав. Өөрийгөө магтаал хүлээн авах эрхтэй гэж бод.

4. Ямар ч тохиолдолд хүмүүсийн нүдрүү харж ярих хэрэгтэй. Өрөөнд орсон ч, гадуур алхаж байхдаа ч , хүнтэй мэндэлж байхдаа ч, хүний хажуугаар өнгөрч байхдаа ч хүмүүсийн нүдрүү харж байх хэрэгтэй байдаг. Энэ эхлээд танд мэдээж хэцүү байх болно. Гэхдээ та өөрийгөө дайчилж, шургуу байх аваас та маш хурдан дэвшилд хүрнэ.

5. Өөртөө анхаарал тавь. Өөрийгөө арчил. Та өөртөө ямар нэг байдлаар анхаарал тавих тусам таны өөрт итгэх итгэл нэмэгддэг.

6. Хэрвээ хэн нэгэн таныг хүндлэхгүй эсвэл үнэлэхгүй байвал та тэдэнд болон өөртөө хүн бүр адил бодолтой байдаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Би доллар биш, хүн бүрд таалагдах албагүй гэсэн үг байдаг шүү дээ.

7. Ямар нэг дууг өөрийхөө уриа болго. Энэ нь танд сургамж өгмөөр, ямар нэг хүнд шийдвэр ,алхам хийх үед чинь зоригжуулахаар дуу байвал бүүр сайн.

8. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Та бол шал өөр бие хүн шүү дээ. Хэнийг ч тантай харьцуулах боломжгүй юм.

9. Дандаа эерэг зүйл ярьж бай.

10. Хурдан алхах хэрэгтэй. Энэ нь таныг итгэлтэй харагдуулдаг.

11. Аль болох илтгэл тавьж байх хэрэгтэй. Ядахдаа л ангидаа, эсвэл ажлын газрынханыхаа өмнө илтгэл тавьж байвал сайн. Хүний өөртөө итгэх итгэл олон хүмүүсийн өмнө гарах үед маш тод илэрдэг гэдгийг санаарай. Мэдээж олны өмнө итгэлтэй байна гэдэг дээд зэргийн итгэлтэй хүний шинж шүү дээ. Одоо үед илтгэлийн курс сургалтууд явагдах болсон тул, нэг удаа ч гэсэн өөрийгөө сориод үзээрэй.

12. Хувцаслалтандаа анхаар. Энэ нь та заавал ганган байх ёстой гэсэн үг биш. Та хамгийн гол нь өөртөө тавтай, явахад амар, биеэ барихгүй байх тийм хувцас өмсөх ёстой юм. Та өөрөө өөртөө тавгүй байх аваас гадаад орчинд хандах хандлага тань хүртэл өөрчлөгддөг. Мөн цэвэрхэн байх хэрэгтэй.

13. Байнга инээж байх хэрэгтэй.

14. Чанга бөгөөд тод ярих хэрэгтэй.

15. Аль болох завгүй байх хэрэгтэй. Олон газруудаар явж олон хүмүүстэй танилц, ярь, бодлоо хуваалц.

16. Өөрт юу хэрэгтэй байгаад битгий их анхаарал хандуул. Харин байгаа зүйлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Байхгүй зүйлдээ анхаарах нь танд сөрөг бодлыг л авчирдаг.

17. Ямар нэг арга хэмжээ эсвэл хүлээн авалт зэрэгт дандаа урд бай, урд сууж бай. Бусдын анхаарал татахаас бүү ай.

18. Хүмүүсийг магтаж бай. Гэхдээ худлаа магтаж болохгүй шүү.

19. Биеийн хөдөлгөөндөө анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь: Гараа сольбож болохгүй. Энэ нь хүмүүст таныг маш хаалттай ба итгэлгүй харагдуулдаг. Мөн гараа кармандаа хийх нь эвгүй харагддаг байна.

3.18.2008

Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн
Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын
Буян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь
Би би.... хүмүүний дээд ээжтэй хүн

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

3.13.2008

Хумсны өнгө хэлбэрээр нь хvний зан чанарыг тодорхойлох нь

Эрvvл хvний хумс нь ялигvй ягаавтар өнгөтэй байдаг. Хэрэв өвчтэй хvний хумсан дээр дарсны дараа ягаавтар өнгө нь хэвэндээ тvргэн орж байгаа бол өвчин нь эдгэрэхийн шинж. Эсрэг тохиолдолдөвчин хvнд шатандаа орсон гэж vздэг. Хумсны өнгө, хэв маягаар нь заримөвчнийг таньж болдог. Тухайлбал,
• Шар хумс нь элэг муутайн шинж•
Ногоовтор шар нь идээт vрэвслийн процесс явагдаж байгааг
• Хvрэн бараанөнгө нь хатгаа хvндэрснийх
• Улаан-судасны хатуурал
• Цайвар улаан нь цусны өвчтэйн
• Цэхэрдvv эсвэл хөх хумс нь төрөлхийн зvрхний гажигтай
• Хумсан дээрх цагаан толбо нь мэдрэлийн систем хэвийн бус болсных
• Хар саарал толбо нь мөнгөн усны эсвэл радио идэвхт цацраг туяаны хордлогын илрэл
• Хиртэйдvv саарал өнгө нь төрөлхийн тэмбvvтэйн шинж.
Мөн том дугариг хумс нь уушгины хатгаа, хавтгай муруй хумс нь астм, урт гонзгой хэлбэртэй нь хорт хавдрын шинж гэж vздэг байна.
Хэрэв хумс нь хажуугаараа хэврэгшсэн байвал vе мөчний өвчний шинж. Мэрсэн хумс нь эмэгтэйчvvдийн бэлгийн ажиллагаа алдагдсаныг, невроз /сэтгэл мэдрэлийн/өвчний шинжийг илэрхийлдэг.
Yvнээс гадна хумсаар нь хvний зан чанарыг тодорхойлж болдог. Жишээ нь дөрвөлжин хэлбэрийн хумс нь эрч хvчтэй боловч сэтгэхvйн хувьд тогтворгvй хvний шинж. Бөөрөнхийвтэр хэлбэрийн хумс нь аль ч талаараа эрvvл чийрэг шинжийг илэрхийлдэг бөгөөд зуйвандуу хумстай хvмvvс мэдрэмтгий, сэтгэлийн хөдлөл ихтэй хэрнээ бие махбодийн хувьд сул доройн шинж.Орчин vед зөвхөн хумсаар нь хvний өвчнийг яг таг тодорхойлно гэдэг мэдээж маргаантай асуудал. Гэхдээ эртний мэргэд олон зууны туршид хvнийг хумсаар нь шинждэг байсан юм.

Ажил хэрэгч бүсгүй ямар хувцас өмсөх вэ?

Ажил хэрэгч дvр төрх бvрдvvлэхэд юуг анхаарах ёстой вэ. Та албан ажил, гэрээ хэлэлцээрийн vед юуг өмсөхөөс зайлсхийх тухай энэ удаа зөвлөе. Ажил хэрэгч эмэгтэйн хувцас бол зөвхөн костюм. Юбка нь хэт богино, хэт урт байдаггvй. Хоёр хажуу талдаа, урдаа оноотой юбка нь суухад эвгvй харагдаж бас даруу бус байдлыг илтгэдэг учир албан ажлын vед зохицохгvй. Ноосон нэхмэл хувцас нь таныг ажил хэрэгч дvр төрхтэй харагдуулж чадахгvй. Та ажилдаа жинсэн өмд, спорт хувцас, энгэр заам нь задгай цамц, пиджакөмсөхөөс татгалзах нь зvйтэй. Алтлаг, мөнгөлөгөнгөтэй гогцоо тvгжээтэй, чулуун шигтгээтэй пиджакыг гэрээ хэлэлцээр гэх мэт албан ажлын vедөмсөх хэрэггvй. Энэ нь гоёлын пиджакт тооцогддог.Гутлын хувьд индvvн ултай, платфром, хэт өндөр өсгийтэй гутал (Өсгийний өндөр 5-6 см байх нь стандартад нийцнэ), цагаан, улаан зэрэг тод өнгийн гутлыг ажилдаа өмсөх хэрэггvй. Банк зочид буудал, ресторан зэрэг хатуу стандарттай vйлчилгээний газрын ажилтнууд углааш, ар нь онгорхой туфли, сандаал, элдэв чимэг гоёлтой туфли болон харөнгийн, хээтэй, торон трико өмсөхийг хориглодог.Ажил хэрэгч бvсгvй та гутал, цvнхний сонголт хийхдээ өнгийг нь ижилсvvлж авахаа бодолцоорой. Ажил хэрэгч эмэгтэй хvний vс бууралтсан байх нь зохимжгvй. Тvvнчлэн та ажлын vед хиймэл сормуус, vс, хумс хэрэглэх ёсгvй. Нvдний шилний хувьд зөвхөн нарийн металл хvрээтэй эсвэл хvрээгvй шилийг сонгоорой. Баяр ёслолын болон энгийн vед хэрэглэдэг бөгжнvvдээ ажлын vед зэрэгцvvлэн зvvх нь эвгvй харагддаг. Бvсгvй та ажил дээрээ, олон нийтийн газар нvvрээ будах, vс хумсаа янзлахыг тэвчих хэрэгтэй.

Хуруугаар чинь таныг шинжие


Хvний ааш занг тодорхойлох олон арга байдаг аж. Бичгийн хэлбэр чинь таныг ямар хvн болохыг бусдад мэдээлдэг байхад гар хурууны хэлбэрээр ч таныг шинжиж болно.
1. Гоё нарийнхан хуруутай гар. Маш ховорхон тохиолддог. Тэд нэг шийдвэл аливаа зvйлд тууштай хандаж чаддаг. Гэм нь жаахан гомдомтгой. Бас огцом дvрсхийн уурладаг боловч амархан тайвширдаг. Хvvхэд шиг мөрөөдөмтгий. Өөрийгөө бусдад vнэлvvлж чаддаг, ёс журамтай хvн.
2. Бvдvvнөргөн хуруутай том гар. Хурууны vзvvр ньөргөн бол нэг загварт баригдалгvй чөлөөтэй сэтгэдэг хvмvvс. Ажил хэрэгч чанар нь тэдний давуу тал. Манлайлагч байх дуртай. Аливаа зvйлийн санаачлагыг гартаа авахыг хvсдэг. Гэм нь хэрvvлч талдаа.
3. Урт хуруутай том гар. Энэ ангилалд багтсан бол та тун ч хашир нэгэн байх нь. Гэхдээ эргэлзсээр байгаад аливаа зvйлээс хоцордог гэм бий. Аливаа зvйлд сэтгэлийн хөөрлөөр бус ухаанаараа хандаж, шийдэж чаддаг. Дэг журамтай, нямбай хvмvvс.
4. Хурууны vзvvрээрээ нарийхан гар. Ихэвчлэн урлаг соёлын хvмvvс энэ ангилалд багтдаг. Хэнтэй ч эвээ олж чаддаг нийцэрхvv хvн. Гэм нь сэтгэлээр унадаг, шантрамхай энэ зан ажил хэрэгт нь нөлөөлөх гээд байдаг. Тайван амгалан зантай боловч vе vе адгах дуртай.

Ухаантай хүн өвчлөх нь ховор байдаг

Зөвхөн зан чанарын нөлөөллөөс болж өвддөг гэвэл хэт өрөөсгөл дүгнэсэн болно. Үүнд удамшил, темперамент, хүмүүжил, биологийн хэмнэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ стрессийн байдал бие организмыг сорьсон гол шалгуур болдог байна. Элдэв өвчин зовиуртай тэмцэх гол дүрэм нь бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч ойлгож сурах, амьдралыг хөндлөнгөөс ажиглагчийн байр сууринаас хандах бус, түүний хором бүрт баярлах, үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдалд ч бууж өгдөггүй, өөрийн хүч чадалд хатуу итгэх, өргөн мэдлэгт тэмүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа мэдлэг маш чухал. Оюуны өндөр чадамжтай хүн бүх хувилбарыг тооцож чаддаг бөгөөд ямар ч хүнд, ээдрээтэй асуудлаас гарах чадвартай байдаг. “Ухаантай хүмүүс стрессийн байдалд бага орж, өвчлөл нь ховор бөгөөд урт удаан амьдардаг” гэж эрдэмтэд үзэж байна. Энэхүү дүгнэлтэнд хүрэхийн тулд эрдэмтэд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд оюуны чадавхи өндөр хүмүүсийг арай бага чадавхитай хүмүүстэй харьцуулахад илүү урт насалж, эрүүл мэндийн хувьд ч чийрэг болох нь тогтоогдсон байна. Хүнийг олон авьяасаар “шагнасан” байгаль эх хоосон орон зайг тэвчдэггүй. Тэрээр хөгжүүлээгүй авьяас, ашиглаагүй боломжийг хатуу шийтгэдэг.

Шаргуу хүн л баялагт хүрдэг

Таны нууц ноёнтон.
Шаргуу бай, ялангуяа эхний үед. Шаргуу байвал та амжилтанд заавал хүрнэ. Оюуны төвийнхөө хүмүүсийг та сайн сонгож чадсан бол тэдний дунд, шургуу чанараа хөгжүү­лэхэд танд туслах ядахнаа нэг хүн байгаа. Саятан болсон олон хүн үүнийг гарцаагүй шаардлагаас үүдэн хйиж байсан юм. Шаргуу байх нь эвгүй байдлаас гарах хамгийн сайн арга. Олон удаа бүтэлгүйтэж байсан ч гэсэн та оргилд хүрэхдээ л хүрнэ. Шийдвэрлэхэд хэцүү саад бэрхшээл гаргаж ирээд таны тэсвэр хатуужлыг шалгадаг нууц ноёнтон байгаа юм биш байгаа гэсэн сэтгэгдэл танд төрж мэднэ. Ийм мэдрэмж ялангуяа, анхны уналтаас шантралгүй, үргэлжлүүлэн ажиллаж байгаа хүмүүст тохиолддог. “Чамайг ингэж чадна гэж бид мэдэж байсан юм! Бид чамд итгэж байсан юм!” гэж зарим хүмүүст бид хэлдэг. Гэхдээ нууц ноёнтон хэнийг ч гэсэн шаргууг нь шалгахгүйгээр амжилтанд хүргэж байгаагүй юм. Ялагдал - энэ удахгүй. Шаргуу байх явдал хамгаалалт гэдгийг өөрийнхөө туршлагаас мэддэг хүмүүс бий. Үүгээрээ ялагдлаас хамгаалан тэмцсээр эрт орой хэзээ ч ялалтад хүрнэ. Бид амьдралыг хөндлөнгөөс харахад маш олон хүн унаж байгаа, зарим хүн бүр өн­дийх­гүй болж байгааг ажигладаг. Эндээс цөөн хэд нь ялагдлыг шинэ ялалтанд хүрэх хүч болгон хүлээж авдаг. Ийм хүмүүс аз болоход байдаг юм. Ер нь шаргуу чанарыг эзэм­шээ­гүй хүн амжилтын тухай бодоод ч яахав. Өөдрөг байхын тулд юуны өмнө шаргуу болох хэрэгтэй. Хэн ч шаргуу болж чадна. Угаасаа чаддаг гэдгийг хүн төрөлхтөн аль хэдэн зууны өмнө баталсан шүү дээ.Шаргуу байдлаас нөгөө сэдэвт шилжихийн өмнө, та бусад хүмүүсээс юугаар ялгаатай болох үүнд юу дутагдаж байгааг тодорхойл. Өөрийнхөө үйл явдлыг зүйл зүйлээр нь бод, алган дээр байгаа юм шиг л харагдана. Таныг амжилтад хүрэхэд саад болдог дайснуудыг дор тоочив.
Энэ жагсаалтанд шаргуу бишийн шинж тэмдгээс гадна, амьдралд өөдрөг явахыг хүсэгчид даван туулах ёстой муу шинжүүд дурдагдсан болно.
1. Өөрийнхөө хүсэл зорилгыг мэдэхгүй, тодруулж чадахгүй байх.
2. Удах. Үдааширсны шалтгаан хэдэн мянгыг ч олж хэлж болно
3. Юм мэдэхийг хүсдэггүй.
4. Ямар ч асуудалд шийдвэртэй ханддаггүй, хүнд байдлаас өөрөө гарахын оронд бусдад хариуцлага тохоодог явдал.
5. Асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө зохиохын оронд шалтаг тоочдог явдал.
6. Биеэ тоох. Үүгээр өвчилсөн хүнд бараг эмчилгээ байхгүй.
7. Хайхрамжгүй. Энэ нь ямар ч эсэргүүцэл тэмцэлгүйгээр дурын асуудлаар тохиролцоход бэлэн байдгаар илэрнэ.
8. Өөрийнхөө алдаанд бусдыг буруутгах эсвэл тааламжгүй нөхцөл байдлыг гарцаагүй юм шиг хүлээн авах.
9. Бүх юмыг үйл хөдөлгөөнд оруулах шохоорхол, тэмүүлэл байхгүй.
10. Бүтэлгүйтэх анхны шинж илэрмэгц бууж өгдөг явдал.
11. Цаасан дээр буусан тодорхой төлөвлөгөө байхгүй.
12. Өөрийнхөө санааг зүтгүүлэх чадваргүй.
13. Хийхийн оронд мөрөөддөг.
14. Баялагт тэмүүлэхийн оронд ядуу байдалдаа дасах
15. Маш хурдан баяжих арга замыг хайдаг. Юу ч хийхгүйгээр хурдан баяжихыг мөрөөдөж мөрийтэй тоглоом, бүтэлгүй гэрээ хэлэлцээрт дурлах.
16. Шүүмжлэлээс айх. Бусад хүмүүс юу гэж бодож, юу гэж хэлэх бол гэдгээс айгаад төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх чадваргүй болох.

3.12.2008

Атаач хүмүүс бусдаас илүү ядардаг

Бие махбодийн хувьд витамины дутагдал, ажлын ачаалал, өвчин зэрэг байхгүй боловч ядрах нь сэтгэлзүйн холбоотой ядаргаа гэж бас байна. Үүнд хүмүүсийн зан чанарыг онцлог ч нөлөөлөх нь бий. Ажилдаа хэт хариуцлагатай хүмүүсТэдэнд хийсэн бүхэн нь чамлагдаж, үүнээс илүү үр дүнд хүрэх ёстой гэж улам чармайж, махрах нь хэтэрдэг талтай. Сэтгэл санааны иймэрхүү хангалтгүй байдал нь биеийн энерги /эрчим/ ирэхэд саад болдог. Үүнээс болж дотоод сульдаа, ядаргаанд орох нь бий.
Атаач хүмүүс. Хэн нэгэнтэй үргэлж ямар нэгэн зүйлээр /хувцас хүнар, ажил алба, хань нөхөр гэх мэт/ өрсөлдөж байдаг. Өрсөлдөж болно. Гэхдээ иймэрхүү зан чанартай хүмүүсийн бусдын дээр гарах гэсэн хүсэл чармайлт нь хэмжээнээсээ хальдаг. Ингэснээр биеийн энергиэ шавхаж, сульддаг. Амьдралд биднээс илүү мөнгө хөрөнгөтэй ч юм уу хүмүүс зайлшгүй байж таарна. Тэдэнд атаархах нь утгагүй. Харин туслах ямар нэгэн зүйл өгч чадах чадвар баина гэдэг таны, энерги дуусаагүй байна л гэсэн үг.
Шийдмэг хүмүүсИйм хүмүүс бусдын зөвлөмж авалгүй, бүхнийг биеэ даан өөрсдөө шийдвэрлэх дуртай байдаг. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ хэт шийдмэг занд эерэг сөрөг аль ч тал байдаг юм шүү. Хэрэв хүн зөвхөн ухаан болон шийдмэг чанартаа найдлага тавьдаг бол түүний аз харьж магадгүй. Мэдрэмж, зөн совингоо бас сонсож сурах хэрэгтэй. “Дээрээс” ямар нэгэн дэмжлэггүй бүхнийг өөрөө хариуцаж шийднэ гээд зүтгээд байвал таны дотоод нөөц шавхагдаж, ядаргаанд орох магадлалтай.

Бүсгүй та өөрийгөө үсээрээ шинжээрэй

Хvмvvсийн vс шулуун, буржгар, өтгөн, шингэн гэх мэт янз бvр байдаг. Та vсээрээ ямархуу ааштайгаа тодорхойлж болох нь. Сонирхуулахад, өдгөөг хvртэл хvний толгойн vсний тоог жин тан гаргаж чадаагvй байх юм. Гэхдээ толгойн vсний тоо харилцан адилгvй байдаг бөгөөд дунджаар 125 мянган ширхэг байдаг хэмээн судлаачид vздэг. Yvнээс гадна эрэгтэй хvний толгойд 80-100 мянга, эмэгтэй хvний толгойд 150 мянган ширхэг орчим vс байдаг. Тэр ч байтугай халзан хvний толгойд дунджаар 88 мянган ширхэг vс байдгийг овжин ухаантнууд илрvvлж дөнгөжээ. Хvний vс бөх батаараа тугалга, цайр, хөнгөн цагаанаас илvv бөгөөд 0.05 мм хөндлөн огтлолтой 10 ширхэг vс 1.2 кг ачааг даах чадвартай гэнэ.
Бvдvvн ширхэгтэй vс. Бvдvvн ширхэгтэй vстэй бол хурц дайчин шинжтэй. Ийм vстэй бvсгvйчvvд хvнд шаардлага тавих дуртай. Энэ шаардлага нь ч ихэнхдээ зөв байдаг. Гэхдээ тvvний санаанд нийцэх зvйл ховор байдгаас их зожиг зантай.
Ширvvн vс. Бага зэрэг ширvvн бол хурц тvргэн зантай ч амархан буулт хийдэг бvсгvй.Зөөлөн vс. Хэдийгээр хайрт тань зєєлєн єтгєн vстэй ч vс нь бага зэрэг тайрахад єрвийн босдог бол тvргэн ууртай байх нь бий. Тvvний ажил, амьдрал бvтэмжтэй байдаг ч таны санаанд тэр бvр хvрдэггvйдээ зовж явдаг нэгэн.
Нарийн ширхэгтэй буржгар vс. Гол төлөв зөрvvд зантай, өөрийнхөө санаснаар зvтгэдэг бvсгvйчvvд. Бусдын vгийг хvлээж авахдаа маш дургvй. Гэхдээ хvнтэй хэл амаа ололцохдоо сайн.
Зөөлөн шингэн vс. Шударга зантай. Хэнээс ч айхгvй хэлэх гэснээ хэлчихдэг сайн талтай. Хурц ааштай. Заримдаа хэтэрхий их чалчдаг нь бусдад тийм ч таатай санагддаггvй.
Намирсан зөөлөн vс. Хамгийн гайхамшигтай бvсгvйчvvд. Учир нь ийм vстэй бvсгvйчvvд ихэвчлэн сайхан төрхтэй төрсөн байдгаас гадна цайлган цагаан сэтгэлтэй, нөхөртөө халамжтай байдаг.

3.10.2008

Хольж идэж болдоггүй 12 төрлийн хүнсний зүйл

1. Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идвэл ходоод гэдсэний чадавхыг муугаар нөлөөлдөг.
2. Сонгиныг дүфүтэй холиж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг.
3. Буурцгийн ээдмийг өндөгтэй холиж идэхгүй байх: Өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг.
4. Өндгийг цайнд чанахгүй байх: Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмөрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.
5. Шарсан өндөгөнд амтны охь үйхгүй байх: Тахианы шарсан өндөгөнд амтны охь үйвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм.
6. Улаан лууван болон цагаан лууванг холиж идэхгүй байх: Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.
7. Лууван болон жимсийг холиж идэхгүй байх: Лууван зэрэг хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн өрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.
8. Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй холиж идэхгүй байх: Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй холиж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.
9. Үнээний сүүг жүржтэй холиж идэхгүй байх: Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтийг нөлөөлдөг.
10. Шар лууванг архитай холихгүй байх: Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.
11. Цагаан архийг хийжүүлсэн ундаатай холиж уухгүй байх: Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэргийг хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судасыг гэмтээдэг байна.
12. Мах идсэнийхээ дараа цай уухгүй байх: Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна.

3.09.2008

Суугаа нөхцөлд ажилладаг хүмүүсийн хийж занших 7 дасгал

1. Гараа ташаандаа авч, хоёр мөрөө ар тийш нь болгож нурууныхаа булчинг чангална. Энэ байдалд 4-6 секунд болоод булчингаа суллаж чөлөөтэй амьсгална. Дасгалыг 3-5 удаа

2. Хэвлийгээ татаж гүнзгийн амьсгаа аваад 2-3 секунд барина. Дасгалыг 6-8 удаа давтана.
3. Сандлын 2 талын ирмэгээс гараараа бариад сандалтайгаа өөрийгөө өргөх маягаар дээш татаж 3-4 секунд барина 5-7 удаа.
4. Сандал дээрээ цэх суугаад өгзөгнийхөө булчинг чангалж 4-6 секунд барина. Дасгалыг 5-7 удаа хийнэ.
5. Хоёр хөлөө урагш жийж 10-12 секунд барина. Дасгалыг 5-7 удаа давтана.
6. Урагш жийсэн хөлөө өвдгөөр нугалж тэнийлгэх ба дараа нь урагш жийнэ. Дасгалыг 6-8 удаа давтана.
7. Сандал дээрээ чөлөөтэй сууж, биеэ суллаад 3-4 секунд үргэлжлүүлэн хамраараа гүнзгий амьсгал авч, мөн хугацаанд амаараа амьсгал гаргана. Дасгалыг 5-7 удаа хийнэ.

3.07.2008

Xairt eejdee...

Гудамжаар алхаж явахдаа эргэж хармаар
Та сайхан Монгол эмэгтэй
Гундаагүй инээж явахдаа
Та сайхан Монгол эмэгтэй

Харахаас харц булаам үзэсгэлэн гоод тань
Хүслээс хязгаар төрүүлэх ухаан бодолд тань
Хүрч дөхөхөд халгам эрхэмсэг гэгээн ахуйд тань
Хүний дээд бүгдээр хуран чуулаа юу даа
Санааны ариухан тунгалагт тань
Сайхан ханийн итгэлийн нуруутайд тань
Саруулсгах шулуун үгэнд тань
Сэтгэл уяраах элгэмсэг эрхэмсүүд тань би хайртай

Ээжийн бүүвэй сонсоод ангир уургаар бойжсон болохоороо
Элэг зүрхнээс уяатай Монголоо гэж санадаг болохоороо
Энэ орчлонд зүдээж ирсэн эхийн ачийг боддог болохоороо
Эрхэмсэг Монгол бүсгүй таньд яг одоо хэлье, би танд хайртай

Eejdee

Ээжээ, өнгийн цаас хайчилаж эсвэл будгын харандаагаар өнгө алаглуулан цэцэг зурж тандаа бэлэглэдэг байсан жаахан охин чинь ухаан сууж том болжээ.Би бусдаас магтаал сонсож, хүндлэл хүлээх бүрдээ аав та хоёртоо хязгааргүй их баярладаг,тиймээ та хоёр минь намайг сайхан хүмүүжүүлж, хүндлэгдэж хайрлагдахаар сайхан бүсгүй болгосон.Та хоёрынхоо харамгүй өвлүүлсэн тэр л ухаанаар би амьдралд зөв алахаж яваа гэж боддог. Ээжийгээ би мэднээ, ээж минь надаас үнэтэй бэлэг өнгийн цэцэг авахсан гэж хүсдэггүй харин ч надад өгөх гэж хаана юу охинд нь таарах бол гээд харж ширтэж, хайж сайхан бүхнийг охиндоо өгөхсөн гэж бодож яваа.охин чинь ч бас тандаа сайхан бүхнийг зориулахсан гэж хичээж л явна, өдөр өнгөрч нас нэмэх хирээр таныгаа улам ихээр ойлгож,хайрлаж байгаа шүү. Би таныгаа санаж байнаа,санахдаа хуучины дурсамж бүрийг нэхэн санадаг, гомдоосон зовоосон зүйл байхвий гэж айхдаа өнгөрсөн жил бүрийг санахыг хичээдэг,гомдоож зовоосон хоног бүрийнхээ тоогоор ухаажиж сэтгэлийг тань тайван байлгахыг хүсдэг. Танаасаа хол амьдрах хэцүү ч би хол байгаадаа баярладаг, хол байх тусмаа би таныгаа, аавыгаа, гэр бүлээ хайрлах сэтгэл, хүндлэх хүндлэлээр бялхаж, алдаа оноогоо цэгнэн олж чаддаг юм. Гэхдээ ээжээ охин чинь таныгаа зовохдоо биш жаргаж инээж явахдаа би та хоёрыгоо илүүтэй санадаг, энэ л үед хамт байж охиноо инээж байгааг хараасай гэж хүсдэг.Амьдралын зам цаашилах тусам охин чинь ухаалаг амьдарч, та хоёрыгоо сэтгэлээр тань баян амьдрууланаа энэ л миний та хоёртоо өгч чадах ачлал юм шүү Ээжээ.Тандаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын мэндийг хүргэе...Охин чинь тандаа хамгаас илүү хайртай,таныгаа маш их санаж байнаа.

3.05.2008

Төрсөн ордоор нь зан төлөв, ааш араншинг тодорхойлох

Хонины орд
Хонины ордныхон бусдад нөлөөлөх авьяастай. Хүчирхэг биөэ даасан үзэл бодолтой бусдын анхаарлыг зүй ёсоор татдаг аливаа зүйлийн мөн чанарыг дор нь ойлгодог. Амьдралаа зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Худлаа ярьж чаддаггүй. Хүүхдэрхүү чанар бусдын нүдэнд шууд тусдаг. Энэ ордныхныг эсвэл хайрлаж эсвэл үзэн яддаг. Бусдыг таньж мэдэхдээ тааруу, хүний зан аашын нарийн ширийнийг мэддэггүй. Тиймээс хүмүүстэй үл ойлголцох нь элбэг. Гялалзсан хурц ухаантай.

Yхрийн орд
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг, ухамсартай. Дотны хүмүүстээ эелдэг зөөлөн хандаж хайрлаж хамгаалдаг. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн авдаг, өөрийгөө хянах гайхалтай чадвартай. Ухаандаа захирагдахаас илүү зөн билгээ дагадаг. Найз нөхдөө үнэлдэг, тэдэндээ Үнэнч бөгөөд өндөр шаардлага тавьдаг. Бусдаас санаа бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаг. Хэнтэй ч эөлдэг боловсон харьцдаг. Барагтайд уурладаггүй, нэг уурлавал аймшигтай. Урлаг хөгжимд дуртай.

Ихрийн орд
Хоёрдмол шинжтэй, баяр баясгалангаар дүүрэн, цэцэн үгтэй, түргэн ууртай, эмзэглэхдээ амархан. Амьдралыхаа ихэнхийг сурч өнгөрүүлдэг. Сурсан судалсан болгоноо ашигладаг. Шинэлэг зүйлийг хүлээн авахдаа сайн. Уран илтгэгчийн авъяастай. Болхидуу хүмүүсийг тэвчдэггүй. Дээдсийн хүрээлэлд багтахыг хүсдэг. Бусдын хувьд оньсого. Нөхцөл байдалдаа амархан зохицож, өөрийн үзэл бодол, зан аашаа өөрчилдөг. Дотны хүн найз нөхөддөө шүүмжлэлтэй ханддаг.

Мэлхийн орд
Цэвэр ариун сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Хайртай дотны хүндээ үнэнч, илэн далангүй ханддаг. Тэдний жинхэнэ мөн чанарыг танихад урт хугацаа шаардагдана. Тэд маш эмзэг сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй, тэсвэр тэвчээртэй. Тэд заяа тавиландаа захирагдахаас өөр аргаггүй гэж үздэг. Мөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг нарийн мэддэг. Сэтгэлийн хямралд өртөмтгий, ийм үөд тэднийг ойлгодог хүмүүс л тусалж чадна.

Арслангийн орд
Ихэвчлэн манлайлан удирдагч байдаг. Өгөөмөр, шургуу хичээнгүй зантай. Мөн чанартаа эргэлзэмхий, шийдэж ядсан зантай. Гадаад Үзэмжиндээ их анхаардаг. Хайртай дотны хүмүүстээ халамжтай, бэлэг сэлт өгч өгөөмөр сэтгэл гаргадаг, зугаа цэнгэлд дуртай. Бусдын зан байдлыг мэдэрч чаддаггүй, тэднээс өгч буй дохио сануулгыг ойлгодоггүй. Заримдаа тэдэнд эвлэг зан дутагддаг. Бусдад магтаалаар тал засч өөртөө татдаг. Хэрцгий дураараа. Тэдний хувьд хамгийн чухал нь удирдан захирч, хайрлаж, хайрлуулж байх явдал юм.

Охины орд
Оюуны өндөр хөгжилтэй, прагматик, хийсвэрлэл, мөрөөдөлд хэзээч автдаггүй. Танихгүй хүмүүсийн хажууд биөэ барьдаг, ярианд голлогч болж чаддаггүй. Охиныхны нэгэн гайхамшигт чанар бол тухайн нөхцөл байдлын мөн чанарыг тод томруунаар харж чаддагт оршино. Цаг баримталдаг, нямбай, арвич хямгач, дур булаам, итгэл даадаг. Хэт өндөр шаардлага тавьдагаасаа болоод найз нөхдөө алддаг, хөнгөн амьдралд дуртай. Хамгийн шургуу хөдөлмөрлөгчид.

Жинлүүрийн орд
Бусдыг таньж мэдэхдээ сайн, аливааг тооцоолсоны эцэст шийддэг. Цэцэн цэлмэг, нийтэч зочломтгой. Аз дутвал сэтгэлээр унадаг. Гоёмсог тавилга, хувцас хэрэглэлд дуртай. Найз нөхөд нь аль нэг талаар өөрөөс нь илүү гарсан байвал атаархаж хорсдог. Гоо сайхан урлаг уран сайханд дуртай. Ганцаардалд дургүй.

Хилэнцийн орд
Шийдэмгий хүчирхэг хүмүүс. Тэднийг эргэн тойрныхон нь эсвэл хайрлаж, эсвэл бүр үзэн яддаг. Тэд оюун ухаан, хүсэл тачаалыг нэгэн зэрэг хослуулдаг. Оршихуйн мөн чанарын талаар ном хаялцах дуртай. Эсрэг хүйстнээ өөртөө дурлуулж чаддаг. Маргаанд ялан дийлж байж санаа нь амардаг. Хэрцгий хорон санаатай байх нь элбэг. Ойр дотныхондоо халамж анхаарал муутай. Бусдын үзэл бодлыг тоож үздэггүй. Хүндрэл бэрхшээлтэй тулгармагц даван гарах өөрийн арга замыг боловсруулдаг. Найз нөхдөө нарийн шалгуураар сонгодог.

Нумын орд
Нумыхан чөлөөт сэтгэлгээ сайтай. Чөлөөт байдал эрхэмлэдэг. Шооч хошин зантай, олны хайрыг татаж чаддаг. Найз нөхөд олонтой, хүнийг ялгалгүй харьцдаг. Шулуун шударга яриатай, гэвч амархан эмзэглэдэг. Бусдын санаа бодлыг чухалчилан үздэг. Үнэнч илэн далангүй зантай. Шударга ёсыг дээд зэргээр эрхэмлэдэг, баяр баясгалангаар дүүрэн, сурч боловсрох дуртай ч зугаа цэнгэлээс татгалздаггүй.

Матрын орд
Хувь тавилан хайр хишгээ ховорхон хайрладаг. Тэдний амжилт бүтээл бол амьдралын бэрхшээлийг даван туулсаны билэгдэл болдог. Бусад хүмүүс тэднийг хайрлахаас илүү хүндэлдэг. Итгэл даадаг, үнэнч шударга, зарчимч, ганцаардлыг үзэн яддаг, бусдад итгэдэггүй, хуучинсаг үзэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, нууцлаг, муу санадаг, үүргээ ухамсарладаг. Тэд сайн үйл хийх дуртай. Аливаад зөв шийд гаргадаг, зан ааш нь хаврын тэнгэр шиг хувирч байдаг.

Хумхын орд
Aмьдралын жинхэнэ үнэт зүйлийг мэдэрдэг, амжилт бүтээлдээ барддаггүй, гүнзгий сэтгэгч, бусдад үнэлэгдсэн хүмүүс байдаг. Дотны хүмүүсээ сонгохдоо бодолтой ханддаг. Ганцаараа байх дуртай. Өөрийн өвөрмөц онцлогоо насны эцэс хүртлээ хадгалдаг. Зөрүүд бусдын зөвлөгөөг сонсох дургүй, харин бусдад зөвлөх дуртай. Хумхыхан олон талаараа бусдаас давуу, бусдад нөлөөлөх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгүй атаархах нь элбэг байдаг. Аливааг эв зүйгээр зохицуулдаг.

Загасны орд
Бусад ордын бүх шинжийг өөртөө агуулж байдаг. Тэднийг ойлгоход хэцүү. Хүмүүсийг нэвт шувт харах авъяастай.Хэзээч тэвчээр алдардаггүй, бусдыг гайхмаар сайн ойлгодог, нууц сайн хадгалдаг. Бусдаас ихийг шаарддаг. Эмзэг, аймхай, далдын хүчинд итгэдэг.ү Өөрийгөө боловсруулахын тулд ганцаараа байхыг эрхэмлэдэг. Тэд хийхээс илүү боддог. Ааш зан нь амархан хувирдаг, сэтгэлээр унахдаа амархан. Тэд ухаалаг сайхан сэтгэлтэй тул бусдын хайрыг татдаг.

2.13.2008

Хувь хүн байх урлаг

хувь хүн мөн эсэхийг нь тодорхойлдог шинжүүд;

  • Би өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжтэй бөгөөд өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чадна.

  • Би буруу зүйлийнхээ төлөө бусдаас уучлал гуйж, бусдын өмнө хариуцлага хүлээж чадна.

  • Би бие даан сэтгэн бодож, бие даан шийдвэр гаргаж чадна.

  • Би буруу бодож, санаж байсан бол өөртөө болон бусдын өмнө буулт хийж бодол, санаагаа өөрчилж чадна.

  • Би алдаа гаргаж болох боловч гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээж чадна.

  • Би үнэхээр мэдэхгүй зүйл дээрээ “мэдэхгүй” гэж хариулж чадна. Энэ нь “мэддэг” гэж худлаа хэлээд алдаа гаргахаас хавьгүй дээр.

  • Би бусдаас хараат бус байж, өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөж чадна.

  • Би логикт баригдалгүйгээр, эрс шийдэмгий алхам хийж чадна.

  • Би бусдад “Би чамайг ойлгохгүй байна” гэж хэлж чадна. Энэ нь илүү сайн ойлголцоход хамгийн хэрэгтэй.

Хүмүүсийн харилцаа хар цагаан энерги дагуулж байдаг

Судалгаанаас үзэхэд дотны найз нөхөд бие биеэ хэт шүүмжлэх, доромжлох, дээрэлхэх, үл тоомсорлох зэргээс тэдний харилцаанд ан цав гардаг байна.

Шүүмжлэх. Зарим хүн хэн нэгнийхээ зан байдал, авир араншинг онцлон шүүмжилдэг. Жишээ нь “Чи ёстой амиа бодсон, бэртэгчин амьтан. Хэзээ ч бусдыг бодно гэж байхгүй”.

Доромжлох. Зарим улс хэн нэгийгээ төрх байдлаар нь доромжилдог. Тоглоом, шоглоомоор ч гэсэн найзынхаа бие галбир, өө согогийг бүү дайрч хэлээрэй.

Дээрэлхэх. Ухаантай хүн өөдөлж дэвжих тусам бусдыг илүү их хүндэлж харьцдаг. Гэтэл зарим нь өөрийн давуу байдлаараа далимдуулан нөгөөгөө үгүйсгэдэг. “Арчаагүй гэдэг нь”, “Хохь чинь, заяа чинь тэр” гэх мэт үгээр найз нөхрийнхөө сэтгэл рүү ус цацдаг.

Үл тоомсорлох. Хэн нэгнийг үл тоож, харилцахаас зайлсхийж, түүнийг ярихад өөр зүйл хийх. Эсвэл өөр өрөө рүү орох, телевиз үзэх, хөгжим сонсох зэрэг байдал гаргах нь туйлын бүдүүлэг зан авир юм. Найз нөхдийн харьцаа илэн далангүй, чин сэтгэлийнх байх нь зөв. Гэхдээ илэн далангүй, шударга байгаа нь тэр гэж хүнийг дайрч доромжилж хэрхэвч болохгүй. Хэрэв үнэхээр ямар нэгэн зүйл / найзын/ танд таалагдахгүй байгаа бол шүүмжлэхээс илүү бодитой туслахыг хичээ. Энэ нь үр дүнтэй. Хүний хоорондох харьцаа бол хар, цагаан энерги дагуулж явдаг их нарийн зүйл болохыг санаарай.