хувь хүн мөн эсэхийг нь тодорхойлдог шинжүүд;
- Би өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжтэй бөгөөд өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чадна.
- Би буруу зүйлийнхээ төлөө бусдаас уучлал гуйж, бусдын өмнө хариуцлага хүлээж чадна.
- Би бие даан сэтгэн бодож, бие даан шийдвэр гаргаж чадна.
- Би буруу бодож, санаж байсан бол өөртөө болон бусдын өмнө буулт хийж бодол, санаагаа өөрчилж чадна.
- Би алдаа гаргаж болох боловч гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээж чадна.
- Би үнэхээр мэдэхгүй зүйл дээрээ “мэдэхгүй” гэж хариулж чадна. Энэ нь “мэддэг” гэж худлаа хэлээд алдаа гаргахаас хавьгүй дээр.
- Би бусдаас хараат бус байж, өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөж чадна.
- Би логикт баригдалгүйгээр, эрс шийдэмгий алхам хийж чадна.
- Би бусдад “Би чамайг ойлгохгүй байна” гэж хэлж чадна. Энэ нь илүү сайн ойлголцоход хамгийн хэрэгтэй.
No comments:
Post a Comment