3.13.2008

Ухаантай хүн өвчлөх нь ховор байдаг

Зөвхөн зан чанарын нөлөөллөөс болж өвддөг гэвэл хэт өрөөсгөл дүгнэсэн болно. Үүнд удамшил, темперамент, хүмүүжил, биологийн хэмнэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ стрессийн байдал бие организмыг сорьсон гол шалгуур болдог байна. Элдэв өвчин зовиуртай тэмцэх гол дүрэм нь бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч ойлгож сурах, амьдралыг хөндлөнгөөс ажиглагчийн байр сууринаас хандах бус, түүний хором бүрт баярлах, үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдалд ч бууж өгдөггүй, өөрийн хүч чадалд хатуу итгэх, өргөн мэдлэгт тэмүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа мэдлэг маш чухал. Оюуны өндөр чадамжтай хүн бүх хувилбарыг тооцож чаддаг бөгөөд ямар ч хүнд, ээдрээтэй асуудлаас гарах чадвартай байдаг. “Ухаантай хүмүүс стрессийн байдалд бага орж, өвчлөл нь ховор бөгөөд урт удаан амьдардаг” гэж эрдэмтэд үзэж байна. Энэхүү дүгнэлтэнд хүрэхийн тулд эрдэмтэд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд оюуны чадавхи өндөр хүмүүсийг арай бага чадавхитай хүмүүстэй харьцуулахад илүү урт насалж, эрүүл мэндийн хувьд ч чийрэг болох нь тогтоогдсон байна. Хүнийг олон авьяасаар “шагнасан” байгаль эх хоосон орон зайг тэвчдэггүй. Тэрээр хөгжүүлээгүй авьяас, ашиглаагүй боломжийг хатуу шийтгэдэг.

No comments: