3.07.2008

Eejdee

Ээжээ, өнгийн цаас хайчилаж эсвэл будгын харандаагаар өнгө алаглуулан цэцэг зурж тандаа бэлэглэдэг байсан жаахан охин чинь ухаан сууж том болжээ.Би бусдаас магтаал сонсож, хүндлэл хүлээх бүрдээ аав та хоёртоо хязгааргүй их баярладаг,тиймээ та хоёр минь намайг сайхан хүмүүжүүлж, хүндлэгдэж хайрлагдахаар сайхан бүсгүй болгосон.Та хоёрынхоо харамгүй өвлүүлсэн тэр л ухаанаар би амьдралд зөв алахаж яваа гэж боддог. Ээжийгээ би мэднээ, ээж минь надаас үнэтэй бэлэг өнгийн цэцэг авахсан гэж хүсдэггүй харин ч надад өгөх гэж хаана юу охинд нь таарах бол гээд харж ширтэж, хайж сайхан бүхнийг охиндоо өгөхсөн гэж бодож яваа.охин чинь ч бас тандаа сайхан бүхнийг зориулахсан гэж хичээж л явна, өдөр өнгөрч нас нэмэх хирээр таныгаа улам ихээр ойлгож,хайрлаж байгаа шүү. Би таныгаа санаж байнаа,санахдаа хуучины дурсамж бүрийг нэхэн санадаг, гомдоосон зовоосон зүйл байхвий гэж айхдаа өнгөрсөн жил бүрийг санахыг хичээдэг,гомдоож зовоосон хоног бүрийнхээ тоогоор ухаажиж сэтгэлийг тань тайван байлгахыг хүсдэг. Танаасаа хол амьдрах хэцүү ч би хол байгаадаа баярладаг, хол байх тусмаа би таныгаа, аавыгаа, гэр бүлээ хайрлах сэтгэл, хүндлэх хүндлэлээр бялхаж, алдаа оноогоо цэгнэн олж чаддаг юм. Гэхдээ ээжээ охин чинь таныгаа зовохдоо биш жаргаж инээж явахдаа би та хоёрыгоо илүүтэй санадаг, энэ л үед хамт байж охиноо инээж байгааг хараасай гэж хүсдэг.Амьдралын зам цаашилах тусам охин чинь ухаалаг амьдарч, та хоёрыгоо сэтгэлээр тань баян амьдрууланаа энэ л миний та хоёртоо өгч чадах ачлал юм шүү Ээжээ.Тандаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын мэндийг хүргэе...Охин чинь тандаа хамгаас илүү хайртай,таныгаа маш их санаж байнаа.

No comments: