3.12.2008

Атаач хүмүүс бусдаас илүү ядардаг

Бие махбодийн хувьд витамины дутагдал, ажлын ачаалал, өвчин зэрэг байхгүй боловч ядрах нь сэтгэлзүйн холбоотой ядаргаа гэж бас байна. Үүнд хүмүүсийн зан чанарыг онцлог ч нөлөөлөх нь бий. Ажилдаа хэт хариуцлагатай хүмүүсТэдэнд хийсэн бүхэн нь чамлагдаж, үүнээс илүү үр дүнд хүрэх ёстой гэж улам чармайж, махрах нь хэтэрдэг талтай. Сэтгэл санааны иймэрхүү хангалтгүй байдал нь биеийн энерги /эрчим/ ирэхэд саад болдог. Үүнээс болж дотоод сульдаа, ядаргаанд орох нь бий.
Атаач хүмүүс. Хэн нэгэнтэй үргэлж ямар нэгэн зүйлээр /хувцас хүнар, ажил алба, хань нөхөр гэх мэт/ өрсөлдөж байдаг. Өрсөлдөж болно. Гэхдээ иймэрхүү зан чанартай хүмүүсийн бусдын дээр гарах гэсэн хүсэл чармайлт нь хэмжээнээсээ хальдаг. Ингэснээр биеийн энергиэ шавхаж, сульддаг. Амьдралд биднээс илүү мөнгө хөрөнгөтэй ч юм уу хүмүүс зайлшгүй байж таарна. Тэдэнд атаархах нь утгагүй. Харин туслах ямар нэгэн зүйл өгч чадах чадвар баина гэдэг таны, энерги дуусаагүй байна л гэсэн үг.
Шийдмэг хүмүүсИйм хүмүүс бусдын зөвлөмж авалгүй, бүхнийг биеэ даан өөрсдөө шийдвэрлэх дуртай байдаг. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ хэт шийдмэг занд эерэг сөрөг аль ч тал байдаг юм шүү. Хэрэв хүн зөвхөн ухаан болон шийдмэг чанартаа найдлага тавьдаг бол түүний аз харьж магадгүй. Мэдрэмж, зөн совингоо бас сонсож сурах хэрэгтэй. “Дээрээс” ямар нэгэн дэмжлэггүй бүхнийг өөрөө хариуцаж шийднэ гээд зүтгээд байвал таны дотоод нөөц шавхагдаж, ядаргаанд орох магадлалтай.

No comments: